/ / Усны сан бүхий газарт хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Усны сан бүхий газарт хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Экологийн цагдаагийн албанаас усны сан бүхий газрыг бохирдлоос хамгаалах, хог хаягдал хаясан иргэн, аж ахуйн нэгжийг олж тогтоон хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нөхцөл байдлыг тодорхойлон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүд барилгын тоосго, бетоны хог хаягдлыг их хэмжээгээр хаяж, хогийн цэг үүсгэсэн зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлийн улмаас бохирдсон усны сан бүхий газруудыг цэвэрлүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулан, 1 байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг харьяа прокурорын байгууллагад хүргүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна