/ / ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус албанаас “Planet gold Mongolia” Олон Улсын байгууллагатай хамтран Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны 3 дугаар сарын 26-28-ний хооронд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар, Мандал, Ерөө сум, Бугант тосгоны иргэдэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомж ба хүний эрх, Хариуцлагатай уул уурхай ба тогтвортой хөгжил, Мөнгөн усны хор хөнөөл, Бичил уурхайн журам сэдвүүдээр сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Дээрх сургалтад "Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо", "Ди эс майнд инвестмент консалтинг" ХХК-ны удирдлагууд дэмжин сургалт орж, нийт 358 иргэн оролцож, иргэдээс ирүүлсэн асуултуудад хариулт өгч, ажиллаа.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна