/ / БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.НЯМ-ОЧИР АЛБА ХААГЧИДТАЙ ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.НЯМ-ОЧИР АЛБА ХААГЧИДТАЙ ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Экологийн цагдаагийн албанаас Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очирыг урьж, зөвлөх уулзалтыг зохион байгуулав.

Уулзалт өнөөдөр /2024.03.29/ Экологийн цагдаагийн албанд болж, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, зөвлөлийн гишүүд болон танхимаар 48, цахимаар 111, нийт 159 алба хаагч оролцлоо.

Бригадын генерал Ц.Ням-Очир уулзалтын үеэр алба хаагчдад цаашдын үйл ажиллагаандаа экологийн боловсролыг хүүхэд байхаас нь эхлэн олгох чиглэлийг баримтлан ажиллахыг зөвлөж, өөрийн ажил албаны дурсамжаа хуваалцан алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна