/ / ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Тус алба нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/17 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын, Эрүүгийн цагдаагийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны гэсэн 4 хэлтэс, 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан алба хаагчтайгаар бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Мөн даргын 2020 оны Б/173 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг тус албанд шилжүүлж, 2021 оны А/52 дугаар тушаалаар “Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс”-ийг шинээр байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна