/ / 2022 оны нэгдүгээр улирлын талайлангийн хурал, сахилгын зөвлөгөөний зохион байгууллаа

2022 оны нэгдүгээр улирлын талайлангийн хурал, сахилгын зөвлөгөөний зохион байгууллаа

     Экологийн цагдаагийн албаны 2022 оны 1 дүгээр улирлын сахилгын зөвлөгөөн, тайлангийн хурлыг энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус албаны хурлын танхимд зохион байгууллаа.

    Сахилгын зөвлөгөөнд албаны 56 алба хаагч хурлын танхимаас, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан 87 албан хаагч цахим /zoom/ хэлбэрээр холбогдон нийт 143 алба хаагч хамрагдлаа.

    Албаны энэ оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайланг видео хэлбэрээр бэлтгэн алба хаагчдад танилцуулж, ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдын ажлын туршлагаас хуваалцан, хангалтгүй ажилласан алба хаагчдаас ажил сайжруулах амлалтыг авч, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан мэдээлэл солилцсон. 

    Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч ажилласан. 

    Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, ажлын чиглэл өгч, “Ажилдаа хариуцлагатай хандаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх арга ухаанд суралцацгаая” уриалгыг дэвшүүлснээр сахилгын зөвлөгөөнийг дуусгасан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна