/ / ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасны дагуу энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр сургалтад хамрагдсан.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан тус тусын өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч, хоёр дахь дуут дохио дуугарсны дараа алба хаагч нар толгойгоо хатуу зүйлээр халхлан, “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний дагуу чухал шаардлагатай баримт бичиг, тамга, тэмдэг, эрүүгийн болон зөрчлийн хэргийн материал зэргийг битүүмжлэн зураглалын дагуу барилгыг орхиж, аюулгүй байрлалд шилжсэн.

Гамшгийн гурав дахь дуут дохиогоор эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид албаны байранд нэвтэрч гэмтэж бэртсэн алба хаагч, иргэн байгаа эсэхийг шалгаж, дадлага сургалтыг зөрчил дутагдалгүй зохион байгуулан ажилсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна