/ / СЭТГЭЛ ЗҮЙН БАГ АЖИЛЛАА

СЭТГЭЛ ЗҮЙН БАГ АЖИЛЛАА

Экологийн цагдаагийн алба хаагч, ажилтны сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, сэтгэл санааны байдлыг тандан судлах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэсгийн сэтгэл зүйчдийн баг энэ оны 02 дугаар сарын 22-оос 25-ны хооронд тус албанд ажиллаа.

Сэтгэл зүйн баг нийт 54 алба хаагчаас ажлаас халшрах хам шинж, мэдрэл-сэтгэцийн тогтвортой байдал, хариуцлагын мэдрэмж тодруулах багц сорилыг авч, дүнг нэгтгэн шинээр томилогдсон болон сэтгэл зүйн дэмжлэг шаардлагатай 14 алба хаагчидтай уулзаж, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өглөө.

Мөн алба хаагч, ажилтанд “Сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт 1 цагийн сургалтыг зохион байгуулж ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна