/ / Албаны 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Албаны 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Экологийн цагдаагийн албаны 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилгын зөвлөгөөнийг энэ оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хурлын танхимд зохион байгуулж, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн дарга, экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг цахимаар хамрууллаа.

Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга оролцож, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажилласан хөдөлмөрийн тэргүүний, ажил, мэргэжлийн шилдэг, онцлох алба хаагч, хамт олонд шагнал гардуулж, мэндчилгээ дэвшүүлэн, цаашид анхаарах асуудлын талаар ажлын чиглэл өгсөн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна