/ / МОНГОЛ УЛСАД 72-83 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ӨВСӨН ТЭЖЭЭЛТ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨРӨЛ ПРОТОЦЕРАТОПСЫН ЯСЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРЖ, БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

МОНГОЛ УЛСАД 72-83 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ӨВСӨН ТЭЖЭЭЛТ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨРӨЛ ПРОТОЦЕРАТОПСЫН ЯСЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРЖ, БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

МОНГОЛ УЛСАД 72-83 САЯ ЖИЛИЙН ӨМНӨ АМЬДАРЧ БАЙСАН ӨВСӨН ТЭЖЭЭЛТ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨРӨЛ ПРОТОЦЕРАТОПСЫН ЯСЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРЖ, БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.

Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүллээ.
Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Сонирхуулахад: Дээрх үлэг гүрвэлийн яс нь бөгөөд түүхийн хосгүй үнэт олдвор болохыг мэргэжлийн байгууллагаас тодорхойлсон байна.
Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь Протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм.
Багавтар 1-1,7м орчим урт өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын бараг 1/3- ийг эзэлнэ.
 
Ихэнх нь Жодохтын цаг үед олноороо олдож байсан тул үлэг гүрвэлийн өсөлтийн хувирал, өөрчлөлтийг нас насаар нь тодорхойлох боломж нээгдэж ясан биед ажиглагдах хүйсийн ялгааг тогтооход чухал баримт болсон байна.
Түүний эрүүний яс сайн хөгжсөн ба ихэвчлэн бутлаг ургамлаар хооллодог. Биеэр тийм том биш, өнөөгийн хонь шиг учир Цэрдийн галавын хонь хэмээн нэрлэдэг.
Протоцератопсын олдвор нь бага нялхаасаа өтөл нас хүртэл дэс дараалан олдсон ийм олдворууд дэлхийд нээгдээгүй байгаа нь шинжлэх ухааны салбарт хамгийн баялаг чухал олдворын тоонд зүй ёсоор тооцогддог байна.
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна