/ / “Зэрлэг амьтдаа хамгаалъя” мэдээлэл сурталчилгааны тусгай арга хэмжээг зохион байгууллаа

“Зэрлэг амьтдаа хамгаалъя” мэдээлэл сурталчилгааны тусгай арга хэмжээг зохион байгууллаа

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйл “Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа”, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл “Хууль бусаар ан агнах”, “Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл, “Амьтны тухай хууль зөрчих” хуулийн заалтуудыг иргэд, олон нийтэд таниулах, хууль бусаар ан агнах болон зэрлэг амьтны эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд “Зэрлэг амьтдаа хамгаалъя” мэдээлэл сурталчилгааны тусгай арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг /WCS/-тэй хамтран дараах ажлыг зохион хамтран зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд хотын ерөнхий боловсролын 6 сургуулиудад "Ховордсон зэрлэг ан амьтан хамгаалах" гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Байгаль орчин ба ан амьтан” сэдэвт сургалтыг зохион байгуулан 956 хүүхдийг хамруулсан.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Дорноговь аймгийн БОАЖГ-тай хамтран Зэрлэг амьтныг хамгаалах чиглэлээр “Тогтвортой зэрэгцэн оршихуй”  гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, 110 орчим хүүхэд багачуудад байгаль хамгаалах үйл ажиллагааг таниулах жүжигчилсэн тоглолтыг Саранхөхөө театрт зохион байгуулсан.

Хууль бус ан агнуурын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдын нутагт Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судалгааны багын тайланд тухайн бүс нутагт гарж байгаа буун дууны бичлэгийн мониторингд үндэслэн нутгийн иргэдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг тус тус зохион байгуулж, Хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх чиглэлийн сэрэмжлүүлэг 2500 ширхэг тараах материалыг Дорноговь аймгийн Хангийн боомт, Өмнөговь аймгийн Цагаан хадны боомтын худалдаа, үйлчилгээ явуулдаг 56 аж ахуй нэгж байгууллагад тарааж ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна