/ / БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН”-Ы 99 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН”-Ы 99 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнаж, цагдаагийн цол гардууллаа.
Тус албанаас цагдаагийн дэд хурандаа цолоор 2, цагдаагийн хошууч цолоор 1, цагдаагийн ахмад цолоор 1, цагдаагийн ахлах дэслэгч цолоор 7, цагдаагийн дэслэгч цолоор 3, цагдаагийн ахлах ахлагч цолоор 1, цагдаагийн ахлагч цолоор 8, нийт 23 алба хаагч цол олгогдож, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр 1, “Хүндэт жуух бичиг”-ээр 2, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 3, “Хүндэт жуух”-аар 9, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” тэмдгээр 2, “Жуух бичиг”-ээр 2, нийт 19 алба хаагч тус тус шагнагдсан.
Монгол төрийн цагдаагийн амаргүй бөгөөд нэр хүндтэй албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа Та бүхэндээ болон ард нь түшиг тулгуур болж байдаг гэр бүлийнхэнд нь талархал дэвшүүлж ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна