/ / ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны А/345 тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Төв, орон нутгийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зөвлөгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд: Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Бригадын генерал Ц.Ням-Очир оролцож, Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ цаашид анхаарах асуудлын талаар үүрэг ажлын чиглэл өгч, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
Энэхүү сургалт, зөвлөгөөн алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд онцгойлон анхаарч, Сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болох Дотоод хэргийн их сургууль, Хими, химийн технологийн хүрээлэн болон Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаараа онцлог болсныг тус албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан тэмдэглэн хэлж алба хаагчдад багц цагийн сургалтын гэрчилгээ гардуулан өгч, амжилт хүссэнээр өндөрлөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна