/ / “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

“ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

  Цагдаагийн байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажилд иргэн бүр идэвх санаачилгатай оролцох соёлыг түгээх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хайрлан хамгаалдаг, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор 2023 оны 4-5 дугаар саруудад “ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

  Хүн бүр байгалиа хайрлах сэтгэл, сэтгэлгээтэй байх, хамгаалахад хувь нэмрээ оруулах, үр хүүхдэдээ экологийн боловсрол, хүмүүжил олгох, үндэсний уламжлал, зан заншлыг сэргээх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хамгийн гол нь байгальд сөрөг нөлөөтэй жижиг ч гэлтгүй үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, дуугарах ёстой гэдгийг иргэд, олон нийтэд ойлгуулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг”, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан “Иргэн бүр байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил эзэмшиж хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэгтэй”-г болон “Сүйтгэгчийн хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, ДУУГАР” гэсэн үйлдлийг иргэд, олон нийтэд уриалж байна.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна