/ / ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Зөвлөгөөнөөр тус албаны 2022 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн оны тэргүүний алба хаагч, хамт олныг шалгаруулж, 2023 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний зорилтоо тодорхойллоо.

Тайлангийн хурлын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо урилгаар оролцож алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

Ажил мэргэжлийн аварга алба хаагчаар:
- Захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Нямцэвээний Ууганхүү,
- Эрүүгийн цагдаагийн хэлтсийн хоёрдугаар тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Баяржаргалын Мөнх-Эрдэнэ,
- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Борчулууны Алтансүх
- Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Чойжилсүрэнгийн Батболд
- Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Даваасүрэнгийн Батзориг
- Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Лхагваагийн Сансар нар
Экологийн цагдаагийн албаны тэргүүний хамт олноор:
- Цагдаагийн дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан даргатай Эрүүгийн цагдаагийн хэлтэс тус тус шалгарав.

Мөн хамт олноо хошуучлан ажилласан дараах алба хаагчдыг Экологийн цагдаагийн албаны даргын баярын бичгээр шагнав.

- Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Эрдэнэчулууны Цолмон
- Захиргааны удирдлагын хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баатарчулууны Баатарбүргэд
- Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Гунаабазарын Лхам
- Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Тэгшээгийн Пүрэвжаргал
- Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Мөнхтогтохын Аюуш
- Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Мөнхбатын Хишигбат
- Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч Баттөгсийн Дөлгөөн,

Ажил мэргэжлийн аваргаар шалгарсан болон шагнал хүртсэн алба хаагчдад Албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна