/ / “БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСАН”-Ы 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

“БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛС ТУНХАГЛАСАН”-Ы 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Монгол Ард Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цол, шагналаар шагнагдлаа.
Монгол орныхоо Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах их үйлсийг бүтээж буй алба хаагчдад албаны дарга баяр хүргэн Цаашид та бүхэн төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэд олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, албандаа хүндэтгэлтэй хандан, хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна гэж онцлон хэллээ.
Цол, шагналаар шагнагдаж буй Та бүхэнд Цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол төрийн цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна