/ / “НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ЦАХИМ ХУРАЛДААН БОЛЛОО

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ЦАХИМ ХУРАЛДААН БОЛЛОО

     Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон жил эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх зорилт дэвшүүлсэн.
   Тус зорилтыг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллах үүрэг бүхий “НӨХӨН СЭРГЭЭЛТ- 2024” ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, гишүүдээр холбогдох байгууллагын удирдах албан тушаалтан нар ажиллаж байна.
     Энэхүү ажлын хүрээнд “НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн дэд ажлын хэсгүүдтэй цахим хурал зохион байгууллаа.
  Хурлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, хэлэлцэн цаашид нөхөн сэргээлтийг үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх талаар тодорхой чиг үүрэг үүрэг даалгаварыг холбогдох албаныханд өгөв.
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна