/ / Т.БААТАР: Уул уурхайн улмаас эвдэрсэн 8800 гаруй га талбайгаас 2802.4 га талбайг 27.5 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээсэн

Т.БААТАР: Уул уурхайн улмаас эвдэрсэн 8800 гаруй га талбайгаас 2802.4 га талбайг 27.5 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээсэн

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны гэмт хэргийн нөхцөл байдал, улирлын чанартай үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Экологийн цагдаагийн албаны дэд бөгөөд дүн шинжилгээ,үнэлгээ шалгалтын хэлэсийн дарга хурандаа Т.Баатар “Монгол Улсад уул уурхайн улмаас эвдэрсэн  8800 гаруй га газар нутгийг сэргээх хөтөлбөр хэрэгжиж байгаа.  Энэ хүрээнд  2802.4 га талбайг 27.5 тэрбум хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн,  үүний 2123 нь техникийн нөхөн сэргээлт, 679.15 га газарт биологийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэсэн байна. Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр БОАЖЯ, ЦЕГ хамтран 225 хоногийн хугацаанд найман аймгийн 11 цэгүүдэд  түр ажиллагаатай хяналтын цэг ажиллуулсан.

Мөн БОАЖЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 10-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хамтарсан хяналт шалгалтыг хийсэн. Үүний үр дүнд Ерөө сумын нутаг дэвсгэр Ялбаг гэх газарт нийт 57 тээврийн хэрэгсэл төвлөрүүлж, 27 техник хэрэгсэл ашиглан хууль бусаар  ашигт малтмал олборлож нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль экологи учирсан 75 сая төгрөгийн хохирлыг тогтоож мөрдөн шалгах хэрэг бүртэл хийн нээн ажилсан. Зарим хэрэг шүүх рүү шилжсэн, зохих байгууллагууд руу шилжсэн байгаа. Мэргэжлийн хяналтын байгуулага шилжүүлсэн зөрчил  дээр 14 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Мөн Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэс ажиллаж байгаа нь иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх байгалиа хамгаалах зөв дадалд иргэдийг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Байгаль эн тэргүүнд” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Үүгээр сард нэг удаа нөлөөллийн ажил явуулдаг. Экологийн цагдаагийн алба гэсэн цахим хуудас нээн ажиллуулж байгаа.Тэрбум мод үндэсний хүрээнд хамтран ажиллаж байна" гэв.

Т.БААТАР: Уул уурхайн улмаас эвдэрсэн 8800 гаруй га талбайгаас 2802.4 га талбайг 27.5 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээсэн.

Эх сурвалж: Ergelt.mn

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна