/ / Албаны 2022 оны “Волейболын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Албаны 2022 оны “Волейболын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн нэрэмжит 2022 оны “Волейболын аварга” шалгаруулах тэмцээн энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнийг тус албаны 5 хэлтсийн 30 тамирчин авхаалж самбаа, хурд хүч, багийн тоглолтыг харуулан өрсөлдсөнөөс “Тэргүүн” байрыг өнгөрсөн жилийн мөнгөн медальт Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс тэргүүлж шилжин явах цомоор шагнагдсан бол “Дэд” байранд өнгөрсөн жилийн аварга Эрүүгийн цагдаагийн хэлтсийн баг тамирчид шалгарч, гуравдугаар байранд Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн баг тамирчид орсон.

Тэмцээний шилдэг тоглогчоор Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн Мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Бямбаа шалгарч бусдыгаа хошуучиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна