/ / ТӨВИЙН БҮСИЙН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН ДУНД СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨВИЙН БҮСИЙН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН ЭКОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБА ХААГЧДЫН ДУНД СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Экологийн цагдаагийн албанаас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ЛАСН)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны “Сургалт зохион байгуулах тухай” А/57 дугаар тушаалын дагуу төвийн бүсийн аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх бүсчилсэн сургалтыг энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт зохион байгууллаа.

Тус сургалтад Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан алба хаагчид хамрагдсан бөгөөд эдгээр алба хаагчдад “SMART” эргүүл хяналт, шалгалтын аппликейшн, GPS программ суурилуулсан “DOOGEE” брэндийн “S58” pro гар утсыг хүлээлгэн өгч, сургалтыг танхим болон практик хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байлаа. 

Дараагийн сургалтыг энэ оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймаг дахь цагдаагийн газар дээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна