/ / ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Экологийн цагдаагийн алба, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, албаны үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор алба хаагчдын гаргасан шинэ санал, санаачилгыг дэмжих, оюунлаг, манлайлагч алба хаагчийг бий болгох зорилгоор Экологийн цагдаагийн алба, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын дунд илтгэлийн уралдааныг энэ оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

Тус илтгэлийн уралдаанд алба, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас нийт 32 илтгэлийг ирүүлсэн.

Илтгэлийн хоёрдугаар шатанд шалгарсан 5 алба хаагчийн илтгэлийг албаны танхимын хуралд энэ оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цагт  зохион байгуулж, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг зүүм /ZOOM/-ээр холбогдуулан илтгэлийн тэмцээний шилдэг 3 илтгэлийг шалгарууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна