/ / Экологийн цагдаагийн албанаас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Экологийн цагдаагийн албанаас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Экологийн цагдаагийн албанаас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээч нар хамрагдсан бөгөөд Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Лондон дахь төв байгууллагын хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан зөвлөх Грант Миллер “Илрүүлэлт-Зэрлэг амьтны худалдаа дэлхий дахинд”, “Зэрлэг амьтдын төлөө ахмадын холбоо” төрийн бус байгууллагын зөвлөх Майкл Брюер “Мэдээллийг төрөлжүүлэх, үнэлэх” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан 91 алба хаагч цахимаар, тус албаны 56 алба хаагч танхимаар хамрагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна