/ / “ЦЭВЭР АГААР ЭРҮҮЛ МЭНД” СПОРТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЦЭВЭР АГААР ЭРҮҮЛ МЭНД” СПОРТ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Экологийн цагдаагийн албаны хэлтэс, тасаг, алба хаагч, ажилтны дунд биеийн тамир, спорт багийн энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын стрессийг багасгах, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилгоор “Цэвэр агаар эрүүл мэнд” сэдэвт спортын өдөрлөгийг энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд “Цасны буухиа”, “Цасны бүжиг” гэсэн тэмцээнүүдийг зохион байгуулж түрүүлсэн баг, тамирчдыг шагнаж, урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна