/ / АЛБАНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АЛБАНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДАРТСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан албаны соён гэгээрүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын дунд “Хөдөлгөөн эрүүл мэндэд тустай” уриа дор биеийн тамир болон дартсын спортыг сурталчилж, хамт олны дунд нэгдмэл эвсэг уур амьсгалыг бүрдүүлэхэд зорилгоор Экологийн цагдаагийн албаны 2022 оны дартсын аварга шалгаруулах тэмцээнийг /2022.02.18/ зохион байгууллаа.
Тэмцээнд албаны хэлтсийн 6 багийн 12 тамирчид оролцож эрэгтэй, эмэгтэй, багийн төрөлд авхаалж самбаагаа сорилоо.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байрыг Дэд бөгөөд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар,
Хоёрдугаар байрыг Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар,
Гуравдугаар байрыг Эрүүгийн цагдаагийн хоёрдугаар тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Эрдэнэ нар эзэлсэн.

Эмэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байрыг Захиргааны удирдлагын хэлтсийн Төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Энхжаргал,
Хоёрдугаар байрыг Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгах мөрдөх хэлтсийн Экологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Долгормаа,
Гуравдугаар байрыг Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Г.Анар-Эрдэнэ нар эзэлсэн.

Багын төрөлд:
Нэгдүгээр байрыг Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс
Хоёрдугаар байрыг Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс
Гуравдугаар байрыг Эрүүгийн цагдаагийн хэлтэс тус тус эзэллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна