/ / Алба хаагчид нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүллээ

Алба хаагчид нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүллээ

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2021 оны аварга шалгаруулах  “Дуатлон” тэмцээн зохион байгуулахтай холбогдуулан алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх бэлтгэлжилтийн түвшин ахиулах, хорт зуршлаас ангид байлгах, эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор унадаг, гүйлтийг энэ оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагт Цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Арга хэмжээний төлөвлөгөөний дагуу эрэгтэй алба хаагчид 3000 метр, эмэгтэй алба хаагчид 1500 метрт гүйж, унадаг дугуйгаар эрэгтэй алба хаагчид 6000 метр, эмэгтэй алба хаагчид 3000 метрт хурд, хүчээ үзэж нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна