/ / Хонхон цэцэгтэн - Campanulaceae Juss. Нарийнцэцэгт Хонхлой - Adenophora stenanthina (Ledeb.) Kitag.

Хонхон цэцэгтэн - Campanulaceae Juss. Нарийнцэцэгт Хонхлой - Adenophora stenanthina (Ledeb.) Kitag.

Tаних шинж: Иш (20) 40-100 (150) см өндөр, шударга, цэх, заримдаа сууринаасаа салаалдаг, навч лугаа жижиг гүвдрүү мэт үсэнцэртэй (хөхлүүртэй) эсвэл бүр гөлгөр. Ишний навч 4-10 см урт, 2-10 мм өргөн, шулуун юмуу матигардуу, ирмэгээрээ мөгөөрслөг шүдэнцэртэй, хурц, ялимгүй ширүүвтэр, зэгэл ногоон, сууриадаа сунгуу эсвэл дугуйрсан, заримдаа бүр богино бариултай, сийрэг цацаг багцагтай эсвэл цац маягийн өргөн залаатай, тэр нь (10) 20-47 см урт. Цэцэг урт нарийн шилбэтэй, унжгар. Цоморлиг тонгоруу шовгор, нvцгэн, шvдлэг нь 2-3 мм урт, шугамархуу, хурц, бүтэн, шулуун юмуу гадагш махир үзүүртэй. Дэлбэ хөх 10-17 мм урт, балавч буюу зээрэнцэг 3-6 мм өндөр, гуурсархуу, өргөнөөсөө 3-4 дахин урт. Хонхорцог 5-9 мм урт, зууван, сарьслаг, гүрвэнлиг.


Тархалт: Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монгол. Дундговьд: Хойд талын сумын нутгаар элбэг ургана.
Ургах нөхцөл: Ойт хээрийн бүслүүрт хээржүү болоод нугархаг хажуу, голын эрэг, эргийн уга, ойн зах, сөөгөн ширэнгэд ургана.


Ач холбогдол: Үндсийг уушгины халуунтай ханиад, ханиах үед өтгөн шар цэр гарах, ядарснаас болж ханиад удаан үргэлжлэх, хэл ба хоолой хатах, шархаар биеийн шингэн алдсанаас ам цангах зэрэгт хэрэглэнэ. Үйлдэл нь судлын өвчин, бам, шөрмөс хөшиж атирч тогтсон тулайг анагаана. Цэцэг, үндсийг эмийн түүхий эдээр ашиглана.

Эх сурвалж: Монгол орны ургамал, амьтан соёмбо нэвтэрхий толь...

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна