/ / Зэрлэг амьтад ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай сургалт зохион байгуулагдаж байна

Зэрлэг амьтад ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай сургалт зохион байгуулагдаж байна

Тус албан нь Лондонгийн Амьтан Судлалын Нийгэмлэг (ZSL)-тэй хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенцыг хэрэгжүүлэх сургалтыг энэ оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Blue Sky зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Сургалтын гол зорилго, ач холбогдол нь зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд явдал юм.

Уг сургалтад төв, орон нутаг дахь Экологийн асуудал хариуцсан алба хаагчдад Лондон хотын Цагдаагийн газрын Шүүх шинжилгээний албаны сургагч багш Трэйси  Александер “Шүүх магадлан шинжилгээний баримт нотолгоо бүрдүүлэх” сэдэвт сургалт, ZSL-ийн Лондон дахь төв байгууллагын хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан зөвлөх Грант Миллер “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенцыг хэрэгжүүлэх” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал У.Тунгалаг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар үг хэлж тус албанд өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа Garmin 20x маркийн GPS төхөөрөмж, DJI Mavic 3 маркийн дрон гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна