/ / “Авлига, авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“Авлига, авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Тус албаны болон аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн Экологийн асуудал хариуцсан алба хаагчдад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Б.Тэрбиш, комиссар Н.Батчулуун нар “Авлига, авлигын шалтгаан, нөхцөл, хор хөнөөл” сэдвээр сургалт, зөвлөгөөнийг энэ оны 05 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж төвийн 38 алба хаагч, орон нутгийн 27 алба хаагч нийт 65 алба хаагч хамрагдан сонирхсон асуултад хариулт авлаа.

Сургалтын гол зорилго нь Олон улсын гэрээ конвенцын зарим заалт болон тус албаны үйл ажиллагаанд өдөр тутам ашиглагдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын хэрэгжилт, цаашид Авлигатай тэмцэх газартай хэрхэн хамтран ажиллах талаар алба хаагчид санаа бодлоо солилцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна