/ / Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Экологийн цагдаагийн албанаас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Экологийн цагдаагийн алба Дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийн хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор дрон, шөнийн дуран, зөөврийн компьютер, принтер, зургийн аппарат, гар утас, эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй 20 тонны контейнер зэрэг нийт 168.0 сая төгрөгийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна