/ / Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа.

Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа.

Тус алба нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр 2020 онд Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулж, тус газартай хамтран “Монголын Экологийн цагдаа: Дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Энэхүү төслийн хүрээнд тус албаны болон орон нутаг дахь үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлууд, сургалтын хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл авах, сэдэвчилсэн сургалт хийх зорилгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Лондон дахь төв байгууллагын хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудал хариуцсан зөвлөх Грант Миллер болон “Зэрлэг амьтдын төлөө ахмадын холбоо” төрийн бус байгууллагын зөвлөх Майкл Брюер нар энэ оны 02 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд тус албанд ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна