/ / Сул оронд олон нийтийн цагдаа сонгон шалгаруулна

Сул оронд олон нийтийн цагдаа сонгон шалгаруулна

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан болзол шалгуурыг хангасан 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэдийн хүсэлтийг хүлээн авч судлан 2021 оны 09 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн тул шаардлагыг хангасан иргэд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.

Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдийн бүрдүүлэх материал:

  • Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
  • Ял шийтгэлийн лавлагаа
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн найман хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
  • Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
  • Зураг 4*6 хэмжээтэй гурван ширхэг, 2*3 хэмжээтэй зураг гурван ширхэг байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна