/ / Ой модоо хайрлая /2020.09.04 - 2020.10.04/

Ой модоо хайрлая /2020.09.04 - 2020.10.04/

Тус албанаас Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах, байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулсан Байгаль Эн Тэргүүнд “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой нөлөөллийн видео 29, бүтээлч постер 118, пост мэдээ 21, хэвлэлийн мэдээ 42, бусад 41, нийт 251 мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтийн цахим сүлжээд байршуулсан нь давхардсан тоогоор 11.286.657 хүнд хүрч, 174.358 хүнд таалагдаж, 147.832 хүн бусдад хуваалцаж, 22.003 хүн эерэг сэтгэгдэл илэрхийлсэн байна.
Монгол Улсын “Ойн тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-дэх заалт, Ус үндэсний хөтөлбөрийн 2.1 заалт, байгалийн нөөц баялаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, эзэмшихтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас хэрэгжүүлсэн “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” хэсэгчилсэн арга хэмжээн нь байгаль орчинтой зөв харьцаж, хамгаалах мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэсэн, буруу дадал хандлагад эергээр нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн нийтийн дэмжлэг авсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна