/ / Ирлээ, Явлаа, Цэвэр /2020.07.20 - 2020.08.20/

Ирлээ, Явлаа, Цэвэр /2020.07.20 - 2020.08.20/

Улсын Их Хурлын энэ оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаална” гэж тодорхойлсон. Төрөөс экологийн талаар баримтлах бодлогод эко аялал, жуулчлалыг бодит утгаар төлөвшүүлэх, байгалийн үзэсгэлэнт газар, биологийн төрөл зүйлийг зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр мэдээлэл сурталчилгааны тэргүүний арга барил, зохион байгуулалтын арга хэмжээ авахаар төлөвлөсөн.

Дээрх ажил, арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалаас үүдэн хүрээлэн байгаа орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар, “Жайка” олон улсын байгууллагатай хамтран энэ оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулсан “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд “Ирлээ Явлаа Цэвэр” мэдээлэл, сурталчилгааны аяныг зохион байгууллаа.

Иргэд, олон нийтийг байгаль орчинд зохистой аялах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тусгай хамгаалалттай бүс нутгийн дэглэм журмыг сахих, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор лайв 22, подкаст 5, влог 5, нийт 33 ярилцлага, нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн.

Байгаль орчны тэнцвэрт байдал алдагдах, хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор тус албанаас хэрэгжүүлсэн “Байгаль эн тэргүүнд-Ирлээ Явлаа Цэвэр” аян нь байгаль орчинтой зөв харьцаж, хамгаалах мэдлэг ойлголтыг олон нийтэд хүргэсэн, аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлсэн, буруу дадал хандлагад нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн нийтийн дэмжлэг авсан нийгмийн захиалгат ажил боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна