/ / Хогоор бүү хорол /2020.06.15 - 2020.07.15/

Хогоор бүү хорол /2020.06.15 - 2020.07.15/

Аяны хүрээнд хог хаягдлын хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх арга зам болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зорилтод мэдээ 283, нөлөөллийн видео шторк 10, дэмжих видео 33, бүтээлч постер 66, дэмжих  постер 66,  лайв 20, подкаст 7 бэлтгэн албаны цахим хуудсаар түгээсэн нь давхардсан тоогоор нийт 5.629.536 хүнд хүрсэн.  

Мөн аяны хүрээнд нийтийн цахим сүлжээгээр  зохион байгуулсан ажил, арга хэмжээг 20 телевиз, 11 сайт, 5 өдөр тутмын хэвлэлд давхардсан тоогоор 103 удаагийн мэдээ мэдээлэл, 6 фм радиогоор цагийн мэдээ 380 удаа, аудио шторк 1440 удаагийн давталттай нийтэд хүрсэн.

 “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх, эерэг өөрчлөлт гаргах зорилготой “Хогоор бүү хорло” хэсэгчилсэн арга хэмжээ нь хог хаягдлын бодит байдлыг мэдээлсэн, хогноос үүдэлтэй байгаль экологид учирсан хор аюулыг таниулсан, иргэд олон нийтийн хог хаягдлын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлсэн, дадал хандлагад нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж, сэдэлжүүлсэн нийтийн дэмжлэг авсан нийгмийн захиалгат ажил болсныг илтгэн танилцуулъя.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна