/ / Ногоон дуу хоолой /2020.04.15-2020.05.15/

Ногоон дуу хоолой /2020.04.15-2020.05.15/

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Ногоон дуу хоолой” мэдээлэл сурталчилгааны нэгдсэн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулж, дүнг нэгтгэн танилцуулж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, “Mongol HD”, “ETV”, “Эко ТВ”, “Eagle”, “ТV9”, “TV8”,”TV5, “Малчин”, “С1” телевиз зэрэг нийт 20 телевизийн “Зочны цаг”, “Өглөө” нэвтрүүлэг, “Тодруулга” буланд 10 удаагийн ярилцлага, 12 сурвалжлаг мэдээ өгч, сайтад ярилцлага 7, мэдээ, нийтлэл 14, лайв 2, подкаст 2-ыг бэлтгэн давхардсан тоогоор 36 сайтад давхардсан тоогоор 104 удаагийн мэдээ мэдээлэл, нийтлэл өгч, ФМ радиогоор цагийн мэдээ 4340, шторк 2790, нэвтрүүлэг 60 удаа эфирт цацагдаж, 56,000 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, ухуулгын хуудас бэлтгэн тарааж, видео шторк 15, бүтээлч постер 47 постер бэлтгэн байршуулж, олны танил 24 хүнийг аянд нэгдүүлэн уриалга гаргуулан нийтийн цахим сүлжээнд байршуулсанаар 24,087 хүнд таалагдаж, 26,715 удаа хуваалцаж, 2,160 сэтгэгдэл үлдээж нийт давхардсан тоогоор 5,603,909 хүнд хүрсэн. 

Дээрх тоон үзүүлэлтээс дүгнэхэд 2020 оны 4 дүгээр сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 79 бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 51.9 хувь, харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөн 51.9 хувиар өссөн нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимтэй зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргийн бүртгэлжилт сайжирч, нөлөөллийн арга хэмжээ үр дүнтэй байсныг харуулж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна