/ / Экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт

Экологийн асуудал хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт

Экологийн цагдаагийн албанаас Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондоны амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт болсон.

Уг сургалтын хаалтын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир оролцож ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”-аар шагнаж, сургалтад хамрагдсан алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгч, гэрчилгээг гардууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна