/ / ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УДИРДЛАГА, АЛБА ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УДИРДЛАГА, АЛБА ХААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Шүүх эрх мэдэл, хууль сахиулах албан хаагчдын үндэсний чуулганд Цагдаагийн ерөнхий газар, Шүүх, Прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцлоо.

Чуулганаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна