/ / Цагдаа дотоодын цэргийн байгууллагын дунд цолтой офицер бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн боллоо.

Цагдаа дотоодын цэргийн байгууллагын дунд цолтой офицер бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн боллоо.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд цолтой офицер бүрэлдэхүүний 2021 оны сургалт, зөвлөгөөн энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимаас зохион байгуулсан. Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцлоо.

Энэхүү сургалт, зөвлөгөөнд тус албаны 20 алба хаагч хурлын танхимаас цахимаар оролцсон бөгөөд сургалт, зөвлөгөөнөөр “Эелдэг харилцаа, зөв хандлага, ёс зүйг эрхэмлэх нь”, “Ажлын байрны сэтгэлийн тав тух, гэр бүлийн үнэ цэнэ”, “Хувь хүний гэр бүлийн санхүүгийн зохион байгуулалт”, “Хиймэл оюун ухааныг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх”, “Цагдаагийн ёс зүйн төлөвшил” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, цагдаагийн төв байгууллагын алба хаагчдын төлөөлөл мэдээлэл хийсэн.

Сургалт, зөвлөгөөний төгсгөлд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд офицер бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлт, асуулт хариулт өрнүүлэх ба дээрх сургалт, зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна