Экологийн цагдаагийн алба "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт нэгдлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах агаарын бохирдлыг буруулахад ой мод хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас байгаль орчноо нөхөн сэргээх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд нэгдэн “1 сая мод” тарих ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү ажлын хүрээнд Экологийн цагдаагийн алба өнөөдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд “Цагдаа төгөл”-ийг байгуулах эхний алхмыг хийж 250 гаруй шинэс модны үрсэлгээг суулгалаа.