/ / Экологийн цагдаагийн алба "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт нэгдлээ.

Экологийн цагдаагийн алба "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах агаарын бохирдлыг буруулахад ой мод хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас байгаль орчноо нөхөн сэргээх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагууд нэгдэн “1 сая мод” тарих ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд Экологийн цагдаагийн алба өнөөдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд “Цагдаа төгөл”-ийг байгуулах эхний алхмыг хийж 250 гаруй шинэс модны үрсэлгээг суулгалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна