/ / Албаны 2021 оны “Дардас”-ны аварга шалгаруулах тэмцээн амжилтай зохион байгуулагдлаа

Албаны 2021 оны “Дардас”-ны аварга шалгаруулах тэмцээн амжилтай зохион байгуулагдлаа

Тус албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн нэрэмжит 2021 оны “Дардас”-ны аварга шалгаруулах тэмцээн энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Тэмцээний гол зорилго нь алба хаагчдад Дардасны спортыг сурталчлан хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд оршино.

Тэмцээнд 6 хэлтсийн 12 тамирчин хасагдах хэлбэрээр өрсөлдсөнөөс багын дүнгээр тэргүүн байранд цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг ахлагчтай Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн баг, хоёрдугаар байранд цагдаагийн хошууч Ж.Амарсанаа ахлагчтай Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн баг, гуравдугаар байранд цагдаагийн хурандаа Т.Баатар ахлагчтай Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн баг тамирчид бусдыгаа хошуучилсан байна.


СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна