Албаны 2021 оны “100 буудалт даам”-ны аварга шалгаруулах тэмцээн амжилтай зохион байгуулагдлаа
Албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн нэрэмжит 2021 оны “100 буудалт даам”-ны аварга шалгаруулах тэмцээн энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тэмцээний гол зорилго нь алба хаагчдын 100 буудалт даамны спортыг сурталчлан хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд оршино.
Тэмцээнд 6 хэлтсийн 12 тамирчин хасагдах хэлбэрээр өрөг өрснөөс тэргүүн байранд Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Хоёрдугаар тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мягмарсүрэн, хоёрдугаар байранд Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Нэгдүгээр тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Батзаяа, гуравдугаар байранд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Алтансүх нар тус тус бусдыгаа хошуучилсан байна.