КОВИД-19 ВИРУСД СУЛ ТАЛ БИЙ ЮУ?
КОВИД-19 вирусд сул тал бий юу? Тэр энгийн савангийн хөөсөнд үхнэ, 2 метрээс илүү явж чадахгүй, тэр зориулалтын маскийг нэвтэлж чадахгүй, гадаргуу дээр 3-72 цаг амьдрах чадвартай уг нь ийм л ядарсан амьтан. Бидэнд өөрсдийгөө хамгаалах ямар боломж байна. Маскаа байнга зүүгээд, 2 м-ийн зайгаа бариад, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гараа байнга савандаж угаагаад, амаа өдөрт 2 удаа бидний хэрэглэж хэвшсэн жанц давстай усаар зайлаад гэртээ нойтон цэвэрлэгээ хийж хэвшиж сурахад л эрсдлээс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах юм.