/ / НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020

НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020

1

     Байгаль орчин, аялал жуулчлал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Нөхөн сэргээлт-2020" ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн талбайн хэмжээг тогтоож, холбогдох этгээдээр зохих журмын дагуу нөхөн сэргээлтийг хийлгүүлэх зорилгоор энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Нийслэлийн байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт-2020” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна