/ / Иргэний мэдээллийн дагуу газар дээр нь шалгалт хийлээ.

Иргэний мэдээллийн дагуу газар дээр нь шалгалт хийлээ.

"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Улиастай голын голдирол дагуу техникийн тос асгасан байна" гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгахад гол дагуу ил задгай хог хаях, мөсөн дээгүүр зорчих зэрэг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдөж байсныг тогтоосон.

Бохирдсон усны сан бүхий газрын Баянзүрх дүүргийн 23-р хорооны Засаг дарга болон холбогдох хүмүүсийн хамт цэвэрлэн зориулалтын хогийн цэгт буулгаж ажиллаа.

Иргэд голын голдирол дагуу усны сан бүхий газраар зорчихдоо ил задгай хог хаяхгүй байх, гол усанд машин, техник угаахгүй байх, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.

БАЙГАЛЬ ЭН ТЭРГҮҮНД

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна