/ / 2022 оны аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулагдлаа.

2022 оны аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн зохион байгуулагдлаа.

Тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн нэрэмжит 2022 оны аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн энэ оны 12 дугаар сарын 02-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамтарсан баг, Захиргааны удирдлагын хэлтэс, Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс, Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн офицер, ахлагч нарын гэсэн нийт 7 багийн 42 алба хаагч хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Тэргүүн байрыг Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн ахлагч нарын баг тамирчид, Дэд байрыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн баг тамирчид, Гуравдугаар байрыг Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамтарсан баг тамирчид тус тус эзэлж “Шилдэг тоглогч”-оор Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганхөлөг шалгарлаа.

Энэ удаагийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээний онцлог нь эмэгтэй алба хаагчдыг баг тус бүрд сугалааны зарчмаар хуваарилж оролцуулсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, багийн хүчний харьцааг тэнцвэржүүлсэн сонирхолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна