/ / Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт эхэллээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт эхэллээ

Экологийн цагдаагийн албанаас энэ оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах төв, орон нутгийн экологийн асуудал хариуцсан алба хаагчдын Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт эхэллээ.
Сургалтыг Хайнс Зайделийн сан, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрууд хамтран зохион байгуулж байна.
Сургалтын хөтөлбөрийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар болон албаны удирдах бүрэлдэхүүнээс “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах аргачлал, нотлох ажиллагаа”, “Цахим эргүүл программыг ашиглах, урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох”, “Генетик нөөц түүнтэй холбоотой мэдлэг”, “Экологийн шинжилгээгээр шийдвэрлэх болон тулгамдаж буй зарим асуудал”, “Хууль бус ашиглалт, худалдаанд түгээмэл өртөж буй ургамал”-ын талаар 16 сэдвээр сургалт болон “Хувь хүний хөгжил, харилцаа, сахилга ёс зүй”-н чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх, орон нутгийн алба хаагчдын дунд ур чадварын тэмцээн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явагдана.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна